
+97688015723

Жижиг дунд бизнесүүдэд зориулсан
шилдэг CRM - Bitrix24
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд сонгох боломжтой маш олон CRM-ийн платформуудын сонголт бий. Гэхдээ та өөрийн бизнесийн онцлогт тохирох болон тухайн систем нэг бүрийн өөрийнх нь давуу болон сул талуудыг анхаарч үзэх хэрэгтэй.
Bitrix24 CRM
Bitrix24 CRM нь жижиг, дунд бизнесийн байгууллагуудад зориулан тусгайлан хөгжүүлсэн олон төрлийн хэрэгсэл, функцуудыг нэгтгэсэн цогц CRM систем. Нийт 35 хэрэгслүүдийг өөртөө нэгтгэсэнээрээ Bitrix24 CRM нь бизнесийн байгууллагуудад харилцагчийн үйлчилгээнээс эхлээд багийн гишүүдэд илүү үр дүнтэй хамтран ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх төслийн удирдлагын систем, үр дүнтэй маркетингийн кампанит ажлыг зохион байгуулахад туслах функцууд, тэр ч байтугай хүний нөөцийн удирдлагын систем ч энд багтсан.
Bitrix24 бол бизнесээ илүү үр дүнтэй удирдахад туслах цогц шийдлийг хайж буй жижиг, дунд бизнесийн байгууллагуудад зориулсан маш сайн сонголт юм. Сүүлийн жилүүдэд энэхүү платформ нь бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл ашиглагдах болсон нь гайхах зүйл биш билээ.
Тийм ч учраас бид Монгол Улс дахь албан ёсны борлуулалтын SILVER PARTNER эрхийг авч бизнесийн байгууллагуудад энэхүү CRM цогц системийг нэвтрүүлэхэд туслан ажиллаж байна.
Bitrix24 CRMнь жижиг, дунд бизнесийн байгууллагуудад зориулсан хэрэглэгчидтэй харилцах менежментийн цогц систем (CRM).
CRM (Customer Relationship Management) гэж юу вэ: Хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM) нь хэрэглэгчидтэй харилцах бизнесийн бүх үйл ажиллагааг нэг экосистемд нэгтгэсэн платформ.
Хэрэглэгчидтэй харилцах үйл ажиллагаа гэдэгт:
- Одоогийн болон боломжит хэрэглэгчдийн мэдээллийн бүртгэл,
- Шинэ боломжит хэрэглэгчдийг бий болгох, тэднийг арчлах, мэдээллээр хангах,
- Борлуулалтын ажилтнуудыг тухайн хэрэглэгчийн талаарх нэгдсэн цэгцтэй мэдээллээр нэг дороос харах боломжийг олгох,
- Маркетингийн үйл ажиллагааг автоматжуулах,
- Борлуулалтын пайплайн, борлуулалтын сувгуудаа хянах,
- Тайлан репорт гаргах,
- Хэрэглэгчийн санал гомдлын бүртгэл, шийдэл, харилцагчийн бусад үйлчилгээг удирдах эдгээртэй холбоотой ажил үүргийн хуваарьлалт, ажлын процессийг бий болгох гэх мэт бүхий л зүйлсийг оруулж болно.
Эдгээр хэрэглэгчийн харилцааны менежментийн системийн цогц шийдлээс гадна Bitrix24 CRM ажиллагсдын хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулах зорилготой нэмэлт маш олон функцыг өөртөө багтаасан байдаг.
Борлуулалт, маркетингийн үйл ажиллагаа, харилцагчийн үйлчилгээний бүхий процессийг автоматжуулснаар Bitrix24 CRM хэрэглэгч байгууллагуудын хувьд үүрэг, даалгаврын дэвшилтэт удирдлага, багаар ажиллах чадварыг ч үлэмж дээшлүүлдэг.
Bitrix24 CRM: Үндсэн функцууд, давуу тал
Хэрэглэгчийн харилцааны цогц систем:
- Харилцааны менежмент: Bitrix24 CRM систем нь бизнес эрхлэгчдэд дуудлагын төв (call center), и-мэйл, утас, SMS, сошиал медиа, FB мессенжер, Instagram DM, Viber, WhatsApp, чатбот, вэб хуудас гэх мэт олон сувгаар хандах хандалт бүрийг алдахгүй бүртгэх, хянах, мэдээллийг хадгалах боломжоор хангана.
- Борлуулалтын автоматжуулалт: Bitrix24 CRM систем нь борлуулалтын сэжим (Lead Management) үүсгэх, борлуулалтын пайплайн үүсгэх, хэлцлийн менежментийн (Deal Мanangement) тусламжтайгаар зэргээр борлуулалтын процессийг нэгдсэн удирдлагад оруулан автоматжуулах боломжтой.
- Маркетингийн автоматжуулалт: Bitrix24 CRM систем нь имэйл маркетинг, SMS маркетинг, мэссэнжер маркетинг, дуут сурталчилгаа, Гүүгл, Фейсбүүк, Инстаграм сурталчилгаа гэх мэт сурталчилгааны сувгууд ашиглан маркетингийн үйл ажиллагааг оновчлох, автоматжуулах боломжоор хангана.
- Харилцагчийн үйлчилгээ, санал гомдлын менежмент: Bitrix24 CRM систем нь санал, гомдлын бүртгэл менежментийн систем (Ticket Management), хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хүргэх, санал сэтгэгдэл, судалгаа авах гэх мэт харилцагчийн үйлчилгээний цогц шийдэл санал болгодог.
- Тайлан, үр дүнгийн шинжилгээ: Bitrix24 CRM систем нь харилцагчийн үйлчилгээ, борлуулалт болон маркетингийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайлан, шинжилгээг цаг алдалгүй нэг дороос гаргаж, бизнесийн байгууллагуудын удирдлагад мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах боломжоор хангадаг.
Бизнесийн байгууллагуудад хэрэг болох маш олон функцуудыг нэг дор багтаасан
Bitrix24 CRM-н тусламжтайгаар бизнес эрхлэгчид хэзээ ч, хаанаас ч байгууллагаа бүхэлд нь харах боломжтой.
- Бизнесийн процесс автоматжуулалт — Bitrix24 CRM систем нь бизнесийн үйл ажиллагаа, процессийг автоматжуулах замаар олон давтагддаг ажилбаруудыг хөнгөвчилнө.
- Хялбар, ойлгомжтой програм хангамж — Ойлгомжтой, энгийн интерфэйс нь танай борлуулалтын менежерүүдэд борлуулалтын юүлүүрийг бүрэн хянах боломж олгоно.
- Нэгдсэн хяналтын самбар - Bitrix24 CRM нэгдсэн хяналтын самбар танай борлуулалтын алба хэдэн deal үүсгэсэн, хэд нь амжилттай борлуулалт болсон, харилцагчийн үйлчилгээний хэсэгт санал, гомдол барагдуулалт ямар явцтай байгаа, маркетингийн ажлын гүйцэтгэл хаана явааг нэг дороос, цаг алдалгүй харах боломж олгоно.
- Вэб хуудас — Bitrix24 CRM нь байгууллагын вэб хуудас үүсгэх, удирдах функцыг ч мөн багтаасан байдаг.
Цагийн болон үүрэг даалгаврын менежментийг үр дүнтэй удирдах бүхий л хэрэгслүүд нэг дор
Bitrix24 CRM системийн бусад ижил төрлийн програм хангамжаас ялгаж буй бас нэгэн давуу тал нь төслийн менежментийн функцуудыг багтаасан байдаг нь.
Үүнд:
- Төслийн удирдлага - Bitrix24 CRM ашигласнаар хэрэгжүүлж буй төсөл тус бүр дээр тусад хариуцсан багууд үүсгэх боломжтой. Ингэснээр төслийн баг бүр өөрийн төслийн бүх файл, бичиг баримтууд, хэлэлцүүлэг, даалгавруудыг нэг дор хадгалах, удирдах боломжтой болдог. Төслийн багт хэн, ямар эрхтэй оролцох ёстойг хандалтын эрхийн удирдлагын хэсгээс хүн бүрт өөр, өөр эрх өгөх байдлаар зохицуулж болдог.
- Төслийн удирдлагын функцууд
- Календарчилсан болон Gantt chart - Bitrix24 CRM ашигласнаар төслийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн удирдлагыг календарь эсвэл Gantt Chart ашиглан зохион байгуулах боломжтой.
- Үүрэг даалгаврын хуваарьлалт, хяналт — Bitrix24 CRM Борлуулалтын менежерүүд үүрэг даалгавруудын хооронд уялдаа холбоог тогтоох, борлуулалтын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн явцыг хянахад маш хялбар.
- Бусад хэрэгслүүд - Bitrix24 CRM нь ажилтнуудад хяналтын хуудас, мэдэгдэл, сануулга үүсгэх, шинэчлэн өөрчлөх боломж олгодог. мөн үүрэг даалгаврын хуваарьлалтыг баг бүрт зориулан өөрчлөх, өөрт багт шилжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, загвар хуваалцах зэрэг нэмэлт функцуудыг ашиглаж болно.
Gantt Chart гэдэг нь: Үүрэг, даалгавар тус бүрийг одоогийн төлөв, хариуцсан хүний хамт харуулдаг график. Энэхүү график нь борлуулалтын менежерүүдэд ажил дуусгах ёстой эцсийн хугацааг хянаж, гарч болзошгүй саатлыг урьдчилан харахад тусалдаг.
Бусад системтэй холбох, интеграц хийх боломж
Bitrix24 CRM нь дуудлагын төвийн утас (жишээ нь бид 76767777 дугаарыг bitrix24 CRM-тай холбон ашиглаж буй) холбон ашиглах, SMS-р хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, сануулга илгээх байдлаар холболт хийх (жишээ нь бид 88015723 дугаарыг bitrix24 CRM-тай холбон ашиглаж буй хэрэглэгчдэд мэдээлэл илгээх байдлаар ашиглаж байна), и-мэйл, вэб хуудас, сошиал медиа, онлайн худалдааны систем, бусад бизнесийн үйл ажиллагаанд ашиглагддаг системүүдтэй холбогдох, интеграц хийх бүрэн боломжтой.
Bitrix24 CRM үнэ
Албан ёсны вэбсайт дээр байрлуулсан Bitrix24 CRM системийн үйлчилгээний хэд хэдэн багц бий. Эдгээр багц нь үнэ болоод багтсан функцийн тоо, хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай.
Бидний хувьд дараах багцуудаас Standard болон Professional багцуудыг хэрэглэгчдэдээ санал болгодог.
Free
Basic – сард $49
Standard - сард 99 доллар
Professional - сард $199
Үйлчилгээний багц бүрт багтсан функцуудын талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг bitrix24-н албан ёсны вэб хуудас дээрх үнийн хүснэгтээс авч болно.
Bitrix24 CRM систем нэвтрүүлэх үнийн санал
Манай байгууллага нь Bitrix24 CRM-н Монгол Улс дахь албан ёсны SILVER PARTNER-н эрхтэй бөгөөд энэхүү системийг өөрийн байгууллагын борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээг сайжруулахад зориулан нэвтрүүлэх зорилготой бизнесийн бүхий л байгууллагуудад бид туслаж чадна. Bitrix24 CRM нэвтрүүлэх үйлчилгээний үнийн санал энд дарж авнауу.